63.1 сая тоннын нөөцтэй нүүрсний шинэ орд илэрчээ
2011.11.17

63.1 сая тоннын нөөцтэй нүүрсний шинэ орд илэрчээ

ТОВЧХОН
  • Өмнөговь аймгийн нутагт 63,1 сая тонны нөөц бүхий нүүрсний орд илрүүлжээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guilford Coal” хэмээх компани БНХАУ-ын хилээс хойш 60 км-ийн зайд, Өмнөговь аймгийн нутагт 63,1 сая тонны нөөц бүхий нүүрсний орд илрүүлжээ. Тус нүүрсний ордын баталгаат нөөц 24.9 сая тонноор тогтоогдсон бөгөөд цаашид 38.2 сая болж өсөх боломжтой юм байна. “Guilford Coal” компани одоогоор өрөмдлөгийн ажил хийж байгаа ба ирэх зун гэхэд олборлолтоо эхлэн, жилд 1-2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байгаа аж. Мөн Хятадын хилтэй ойрхон байгаа нь уг ордын даву тал гэж “Guilford Coal” компанийхан үзэж буй юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.