"Сунвин Энержи" манай газрын тосыг зөөнө
2011.11.16

"Сунвин Энержи" манай газрын тосыг зөөнө

газрын тос
ТОВЧХОН
  • Канадын тэрбумтан Роберт Фрийдландын эзэмшлийн «Сунвин Энержи» компани манай улсад газрын тосны өрөмдлөг хийж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү компани Дундговь аймгийн Баянжаргалан сум дахь Нялгын сав газарт хоёр дахь цооногт газрын тосны
Канадын тэрбумтан Роберт Фрийдландын эзэмшлийн «Сунвин Энержи» компани манай улсад газрын тосны өрөмдлөг хийж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү компани Дундговь аймгийн Баянжаргалан сум дахь Нялгын сав газарт хоёр дахь цооногт газрын тосны өрөмдлөгөө амжилттай хийж дуусгаснаа зарлалаа.

Энэхүү цооногт амжилттай өрөмдлөг хийж дууссан нь ирэх жилийн эхээр уг цооногт шинжилгээ хийх боломжийг олгох талаар «Сунвин Энержи»-гийнхэн мэдэгдсэн байна. Ийнхүү Нялгын сав газар шинжилгээ хийх боломж олдсон нь 2012 ондоо багтаж олборлолт хийх боломжийг «Сунвин Энержи»-гийнхэнд олгох талаар мэргэжилтнүүд мэдэгджээ.

Нялгын сав газрын тухайд манай улсын газрын тосны нөөц ихтэй талбайд тооцогддог. Тиймээс Роберт Фрийдландын эзэмшлийн «Айвенхоу Энержи»-гийн охин компани болох «Сунвин Энержи» Нялгын сав газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь гадаагүй юм.

Эцэст нь өгүүлэхэд «Сунвин Энержи» нь манай улсаас гадна Хятадад газрын тосны тун их нөөцтэй бүс нутагт өрөмдлөг хийж эхэлснээ энэ оны дундуур зарласан билээ. Хятадад хийж буй өрөмдлөгийн үйл ажиллагаа тун амжилттай явагдаж буйг «Сунвин Энержи»-гийн удирдлага зарласан байна.
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.