Инфляци 19 хувьд хүрэхийг Монголбанк анхаарууллаа
2011.11.16

Инфляци 19 хувьд хүрэхийг Монголбанк анхаарууллаа

Инфляци 19 хувьд хүрэхийг Монголбанк анхаарууллаа
ТОВЧХОН
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн энэ оны орлого, зарлагыг өчигдөр хэлэлцсэн.
  • Өнгөрсөн онд Төвбанк 145 тэрбум төгрөг, бас төгрөгийн ханшаас 183 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээв.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн энэ оны орлого, зарлагыг өчигдөр хэлэлцсэн. Өнгөрсөн онд Төвбанк 145 тэрбум төгрөг, бас төгрөгийн ханшаас 183 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээв. Төвбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж "Энэ оны сүүлч гэхэд алдагдлаа нөхнө" гэсэн юм.

"Бид валютын нөөцөө гадаадын Төвбанкнуудад байршуулж байгаа. Ингэхдээ АНУ, Евро бүсийн бодлогын хүү, хамгийн боломжит, бага эрсдэлийг харгалзан байршуулж байна. Бид нөөцөөс зах зээл ийм тогтворгүй байхад ашиг олох зорилгоор хувийн банкнуудад байршуулах, эсвэл хувийн компаниудын үнэт цаас худалдаж авбал валютын нөөцийг эрсдэлд оруулах учраас бид ийм алхам хийхгүй. 145 тэрбум төгрөгийн алдагдал бол валютын нөөцийн удирдлагын бүтэцтэй холбоотой алдагдал биш" гэж Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа хэлсэн.

Төгрөгийн ханш чангарахад автоматаар алдагдал хүлээж, ханш суларвал ашигтай ажилладаг хэмээн тэрээр өгүүлсэн. Зөвхөн алдагдал яриад зогсохгүй ирэх онд батлагдах төсөв инфляцийг "асаах" гэж буйг Төвбанкны ерөнхийлөгч мөн онцоллоо.

"Энэ төсвийг энэ чигээр нь батлаад бодлогын ямар нэг арга хэмжээ авахгүй бол сонгуулийн үеэр инфляц 17 орчим хувийн голчтой, дээшээ доошоо таван хувиар хэлбэлзэх боломжтой, жилийн эцэст 19 орчим хувь, дээшээ доошоо 5-6 хувийн голчтой байна гэж бид танилцуулж байгаа. Тиймээс инфляцийг нэг оронтой тоондоо багтааж барихын тулд төсвөө үүнд зохицуулж баталж өгөөч гэж хүсмээр байна" гэж тэрээр хэлсэн. Харин ОУВС-гаас инфляцийг 20 хувь давна гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.
Нийтлэлч
Ж.Цогзолмаа
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.