Ядуурлыг бууруулах арга замын талаар ярилцана
2011.11.15

Ядуурлыг бууруулах арга замын талаар ярилцана

Ядуурлыг бууруулах арга замын талаар ярилцана
ТОВЧХОН
  • Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар үг хэлнэ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулах “Ядуурлыг бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд түвшний уулзалт маргааш Төрийн ордонд болно.

Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар үг хэлнэ.

Дээд түвшний уулзалтад “Ядуурлыг бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” сэдвээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Д.Дондог, П.Алтангэрэл, С.Оюун, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Нийгмийн хамгааллын багийн ахлагч Филипп Окейф нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Мөн “Ядуурлыг бууруулах зорилт ба нийгмийн халамж, хамгаалал” баримтат кино үзүүлж, “Ядуурлыг бууруулахад нийгмийн халамжийн үүрэг, ач холбогдол” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Нийтлэлч
Ш.Эрдэнэ
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.