2011.11.15
Улаанбаатарын утаа олон улсын стандартаас 15 дахин их байна
Улаанбаатарын утаа олон улсын стандартаас 15 дахин их байна
ТОВЧХОН
- Улаанбаатар хотын агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их. Нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хорыг амьсгалж буй агаараасаа авч байгааг тогтоожээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их. Нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хорыг амьсгалж буй агаараасаа авч байгааг тогтоожээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Н.Сайжаагийн судалснаар Улаанбаатарын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их байгаа юм. Нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт устөрөгч, азотын дан болон давхар исэл, озон, хар тугалга зэргийг агуулсан агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын дутуу шатсан нүүрснээс эх үүсвэртэй аж.
Судлаач Б.Бурмаагийн тогтоосноор агаарын бохирдол ихтэй хотын хүүхдийн72.7 хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг байна. Улаанбаатарын хүүхдүүдийн дунд бронхит өвчин агаарын бохирдолгүй хот суурин, орон нутгийн үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 5-15 дахин их байдаг нь тогтоогджээ. Амьсгалын замын өвчний 53 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг юм байна.

Эх сурвалж
Өдрийн шуудан
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.