84 ахмад дайчинд байр олгохоор болжээ
2011.11.15

84 ахмад дайчинд байр олгохоор болжээ

84 ахмад дайчинд байр олгохоор болжээ
ТОВЧХОН
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц гардуулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц гардуулахаар болжээ. Энэ хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан ахмад дайчдад орон сууц олгох асуудлыг хариуцан хэрэгжүүлж байгаа гэнэ.
Орон сууцны дэмжлэгт хамрагдах ахмад дайчдын судалгаагаар 1600 гаруй ахмад дайчинд байр олгох жагсаалт гарч, дайн, байлдааны болон насны эрэмбийн дагуу дараалал тогтоон орон сууц олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ сард багтаан 84 ахмад дайчинд байр олгох юм байна.
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.