30 мянган утаагүй зуух тараажээ
2011.11.15

30 мянган утаагүй зуух тараажээ

30 мянган утаагүй зуух тараажээ
ТОВЧХОН
  • "Цэвэр агаар" төсөл нийслэлийн зургаан дүүргийн 50 хороонд хэрэгжиж байна. Энэ төслийн хэрэгжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувь бууруулна гэж албаны хүмүүс үзэж байгаа билээ.
"Цэвэр агаар" төсөл нийслэлийн зургаан дүүргийн 50 хороонд хэрэгжиж байна. Энэ төслийн хэрэгжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувь бууруулна гэж албаны хүмүүс үзэж байгаа билээ. Улаанбаатарын гэр хороололд 170 гаруй мянган өрх амьдарч байгаа бөгөөд халаалтын улирал жилийн гуравны хоёр буюу наймдугаар сар хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Нэг өрх өвлийн улиралд дунджаар таван тонн нүүрс, 4,3 шоо метр мод хэрэглэж, түлшинд хоногтоо 1000-2000 төгрөг зарцуулж байгаа судалгааг гаргасан байна.

Тиймээс гэр хорооллын иргэдэд утаагүй зуухыг тарааж байгаа. Өнөөдрийн байдлаар 30 орчим мянган зуух иргэдийн гар дээр очоод байгаа бөгөөд "Сэлэнгэ констракшн нийлүүлж байгаа "Хас", "Өлзий", "Роял Өүшн" ХХК-ийн "Дөл", Голомт" зэрэг зуух иргэдэд нийлүүлэгдэж байна. Утаагүй зуух худалдан авахад "Цэвэр агаар" төслөөс 45-77 хувийн татаас олгож байгаа юм. Үүн дээр нэмж, Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгосноор 4-5 ханатай гэр, 60 хүртэлх ам метр талбай халаахад зориулагдсан "Өлзий" зуухны үнэ 24300 төгрөг болсон байна. 100 хүртэлх ам метр талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан "Хас" зуухны үнэ 50800 төгрөг юм байна. Шинэ зуухны яндангийн үнэ тусдаа. Гэрт таван хэсгээс яндан суурилуулна. Нэг бүрийнх нь үнэ 5000, нийлээд 25 мянган төгрөг ажээ.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.