121 ажил байгаа бөгөөд хэрэгжилтийн байдал нь 86 хувьтай байна.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулинд сайдын багцад тусгагдсан 141 төсөл арга хэмжээнээс гэрээ байгуулсан 121 ажил байгаа бөгөөд хэрэгжилтийн байдал нь 86 хувьтай байна. Үүнээс тус яаман дээр зохион байгуулж байгаа 68 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан 56, үнэлгээ хийж байгаа 2, тендер зарласан 5, тендер зарлах шатандаа 3, зураг төсөл боловсруулж байгаа 2 төсөл арга хэмжээнүүд байгаа аж. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх шилжсэн 72 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан 67, гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар Сангийн яаманд хүргүүлсэн 1, зураг төсөл боловсруулж байгаа 4 төсөл байна гэж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
Эх сурвалж
Vip76.mn