2011.11.14

Үйлчилгээний хүнд суртал, ачаалал буурч байна

УБЕГ
ТОВЧХОН
  • Хуулийн этгээд, Эд хөрөнгийн бүртгэл, Иргэний баримтын архивийн үйлчилгээний танхимд нийт 9-н цахим дэлгэц, үйлчилгээний ачааллыг хянах, гэмт хэрэг, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор 12 ширхэг хяналтын камер, 3 танхимийн 30 цонхонд үнэлгээний

Гэмт хэрэг, үйлчилгээний хүнд суртал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа зарим нөхцөл, боломжийг таслан зогсоох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Азийн сан хооронд санамж бичиг байгуулан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийх үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөг баталсан.

Уг төлөвлөгөө нь Улсын бүртгэлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, авлига, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүнд суртал, үйлчилгээний ачааллыг багасгах, авлига үүсэх нөхцлийг таслан зогсоох, албан хаагч, иргэдэд авлига, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сурталчлах, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх гэсэн 4 үндсэн зорилтын хүрээнд 10 гаруй  үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа юм байна..

Мөн Хуулийн этгээд, Эд хөрөнгийн бүртгэл, Иргэний баримтын архивийн үйлчилгээний танхимд нийт 9-н цахим дэлгэц, үйлчилгээний ачааллыг хянах, гэмт хэрэг, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор 12 ширхэг хяналтын камер,  3 танхимийн  30 цонхонд үнэлгээний систем зэргийг суурилуулсан. Ийнхүү суурилууснаар иргэд үйлчилгээний ажилтан, улсын бүртгэгчээс мэдээлэл авдаг байсныг цахим дэлгэцээр бүртгэлийн үйлчилгээний болон бэлэн болсон гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааны талаарх мэдээллийг шуурхай авч байгаагийн үр дүнд улсын бүртгэгчийн ажлын ачаалал 10-15 хувь буурч байгаа аж.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.