2011.11.11
Төлбөртэй зогсоолын үнэ нэмэгдлээ
Төлбөртэй зогсоолын үнэ нэмэгдлээ
ТОВЧХОН
- Спортын төв ордон, Улсын Драмын Эрдмийн Театр, Нийслэлийн "Хангарьд" ордны гадаах нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулаад багагүй хугацаа өнгөрчээ.
- Дээрх зогсоол нь анх 2010 онд ашиглалтад орсон байна. Өнгөрсөн хугацаанд орлого, зарлагын тооцоо хийж үзэхэд нийт орлого нь ашиглалтын зардлаа нөхөж чадахааргүй болсон учраас тухайн журамд өөрчлөлт оруулахаар болжээ.
Спортын төв ордон, Улсын Драмын Эрдмийн Театр, Нийслэлийн "Хангарьд" ордны гадаах нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулаад багагүй хугацаа өнгөрчээ.
Дээрх зогсоол нь анх 2010 онд ашиглалтад орсон байна. Өнгөрсөн хугацаанд орлого, зарлагын тооцоо хийж үзэхэд нийт орлого нь ашиглалтын зардлаа нөхөж чадахааргүй болсон учраас тухайн журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Шинэ гарсан журмын талаар Нийслэлийн авто замын газрын ашиглалтын инженер Б.Амарболдоос тодрууллаа.
Ингээд төсөв мөнгө нь батлагдаад 2010 оноос Спортын төв ордон, Улсын Драмын Эрдмийн Театр, Нийслэлийн "Хангарьд" ордны гаднах талбайд төлбөртэй зогсоолуудыг ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд орлого зарлага, ашиглалтын зардлаа байнга хянасан. Гэтэл энэ үнээрээ цаашид ажиллавал ашиглалтын зардлаа нөхөж чадахгүйгээс гадна, замын санд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжгүй болсон.
Ингээд нэмэлт өөрчлөлт оруулан журмыг боловсруулж, өчигдөр НИТХ-ын дарга Т.Билэгт баталлаа. Шинэ өөрчлөлтийн хувьд үнэ болон цагийн хувиар нь өөрчлөгдсөн. Төлбөртэй зогсоолд өмнө нь машинаа тавихдаа 200 төгрөг төлдөг байсан бол одоо 30 минут машин тавихад 500 төгрөг, нэг цаг тавьбал 1000 төгрөг, хоёроос дээш цагаар зогсохыг хориглоно гэсэн өөрчлөлтийг нэмж оруулаад байгаа.
Мөн цагийн хувиараар өдөр бүр 24 цагийн ажиллагаатай төлбөртэй зогсоол ажиллах юм. Тээврийн хэрэгсэл зогсоолын төлбөрийг төлж, бүтэн өдөржингөө тэндээ байлгах биш, зогсоол байнга сэлгэгдэж байна гэсэн үг.
Дээрх зогсоол нь анх 2010 онд ашиглалтад орсон байна. Өнгөрсөн хугацаанд орлого, зарлагын тооцоо хийж үзэхэд нийт орлого нь ашиглалтын зардлаа нөхөж чадахааргүй болсон учраас тухайн журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Шинэ гарсан журмын талаар Нийслэлийн авто замын газрын ашиглалтын инженер Б.Амарболдоос тодрууллаа.
-Төлбөртэй зогсоол ажиллуулах журамд ямар өөрчлөлт орсон бэ?
-НИТХ-ын 2009 оны 14/27 дугаар тогтоолын хавсралтын дагуу анх Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд авто тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн юм.Ингээд төсөв мөнгө нь батлагдаад 2010 оноос Спортын төв ордон, Улсын Драмын Эрдмийн Театр, Нийслэлийн "Хангарьд" ордны гаднах талбайд төлбөртэй зогсоолуудыг ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд орлого зарлага, ашиглалтын зардлаа байнга хянасан. Гэтэл энэ үнээрээ цаашид ажиллавал ашиглалтын зардлаа нөхөж чадахгүйгээс гадна, замын санд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжгүй болсон.
Ингээд нэмэлт өөрчлөлт оруулан журмыг боловсруулж, өчигдөр НИТХ-ын дарга Т.Билэгт баталлаа. Шинэ өөрчлөлтийн хувьд үнэ болон цагийн хувиар нь өөрчлөгдсөн. Төлбөртэй зогсоолд өмнө нь машинаа тавихдаа 200 төгрөг төлдөг байсан бол одоо 30 минут машин тавихад 500 төгрөг, нэг цаг тавьбал 1000 төгрөг, хоёроос дээш цагаар зогсохыг хориглоно гэсэн өөрчлөлтийг нэмж оруулаад байгаа.
Мөн цагийн хувиараар өдөр бүр 24 цагийн ажиллагаатай төлбөртэй зогсоол ажиллах юм. Тээврийн хэрэгсэл зогсоолын төлбөрийг төлж, бүтэн өдөржингөө тэндээ байлгах биш, зогсоол байнга сэлгэгдэж байна гэсэн үг.
-Шинэ журмыг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?
-Журам гараад батлагдсан учраас өнөөдрөөс эхэлж хэрэгжих юм.-Төлбөртэй зогсоолын үнийн хэдэн хувийг Авто замын санд тушаадаг вэ?
-Хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлнэ гэж заасан байгаа. Журмыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Авто замын газар (Налайх, Багануур, Багахангай дүүргийн тээвэр зохицуулалтын алба) хариуцан зохион байгуулж, авто тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн орлогын гүйцэтгэлд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Налайх, Багануур, Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс) хяналт тавих юм.-Автомашинаа төлбөртэй зогсоолд хоёр цагаас илүү хугацаагаар тавьлаа гэхэд жолоочид ямар арга хэмжээ тооцох вэ?
-Зөвшөөрөгдсөн цагаас илүү хэтрүүлж тээврийн хэрэгслээ зогсоолд тавьсан бол цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ногдуулна. Хэрвээ зогсоолын үнийг төлөхөөс татгалзвал хариуцлага тооцон Замын цагдаагийн газарт хүлээлгэн өгнө. Тэгэхээр тэдэнд торгууль ногдуулах уу, гэрчилгээ, үнэмлэхийг нь хурааж авах уу гэдэг нь Замын цагдаагийн газрын мэдлийн асуудал юм.-Орон сууцны хороолол, зарим албан байгууллагын гаднах талбайд төлбөртэй зогсоол байдаг. Энэ үнийг хаанаас тогтоодог бол. Тэд Авто замын санд тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлдэг үү?
-Тэдгээр газрууд хувийн хэвшлийнх учир өөрсдөө үнээ тогтоодог. Авто замын санд ямар нэгэн хэмжээгээр мөнгө төвлөрүүлдэггүй. Харин хотын өнгө үзэмж талаасаа зогсоолыг засварлан сайжруулах шаардлагатай байдаг. Нийслэлийн мэдлийн дээрх гурван зогсоолын мөнгийг хэдэн төгрөгөөр батлаж тогтоох уу, ажиллах цагийн хуваарийг хэрхэн зохицуулах уу гэдгийг Нийслэлийн авто замын газар шийддэг.Нийтлэлч
Ч.Уянга
Эх сурвалж
Нийслэл таймс сонин
Ч.Уянга
Эх сурвалж
Нийслэл таймс сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.