2011.11.11
63 мянган хүн шинээр ажилтай болжээ
Ажил эрхлэлт
ТОВЧХОН
- Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 63 511 хүн шинээр ажилтай болсон байна.
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 63 511 хүн шинээр ажилтай болсон байна. Эдгээрийн 27 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм. Баруун бүсийн аймгуудад 7 792, Хангайн болон Төвийн бүсэд 10 мянга, Зүүн бүсэд 4 300 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга орчим хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.
Ховд аймаг 1845 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2154, Төвийн бүсэд Төв аймаг 2258, Зүүн бүсэд Дорнод аймаг 1974 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 278 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 10642, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 035, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 6000-7600 хүн шинээр ажилтай болсон байна.
Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.