Нийслэл төсвийн тодотголоо хийлээ.
2011.11.10

Нийслэл төсвийн тодотголоо хийлээ.

Нийслэл төсвийн тодотголоо хийлээ.
ТОВЧХОН
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын YII хуралдаан хуралдаж,Нийслэлийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 2011 оны төсөвт тодотгол хийлээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын YII хуралдаан хуралдаж,Нийслэлийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 2011 оны төсөвт тодотгол хийлээ. 2010 онд хотын төсөвт 138,7  тэрбум төгрөгийн орлого төвлөрч,төсвийн орлогын төлөвлөгөөг 5,8 тэрбумаар давуулан, 81,6 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж улсын төсөвт 56,1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хуралдаанд тавьсан илтгэлдээ тэмдэглэлээ.

Ийнхүү өнгөрсөн оныхоо төлөвлөгөөг давуулсан нийслэлийнхэн энэ оны үлдсэн хугацаанд цаг үеийн шаардлагаар гарсан зайлшгүй зардлын өсөлт, ажлын байр, иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, хангамжийг зохицуулах үүднээс төсөвт тодотгол хийх нь зайлшгүй билээ. 2011 оны нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын нэр төрөл бүрээр нарийвчилсан тооцоо судалгаа хийсний үндсэн дээр нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 38,1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 223 тэрбум 629,9 сая төгрөг байхаар, хотын шуудын дүнгээр 31,1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 182 тэрбум 423,1 сая төгрөгөөр тооцон төсөлд тусгасныг хуралдаанаар баталлаа.

Мөн “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн  жагсаалт”-д өөрчлөлт оруулах асуудал хэлэлцлээ. Нийслэлд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх 45 багц ажил бүхий жагсаалтыг баталсан билээ. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэх явцад жагсаалтаас хасах, концессын зүйлийн нэр төрлийг өөрчлөх, нэмэх зэрэг санал мэргэжлийн байгууллагуудаас гарсан тул асуудлыг НИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлэлээ.Түүнчлэн, ус ашигласны болон хэрэглээний мод түлээ бэлтгэх эрхийн бичгийн дундаж жишиг тарифийг шинэчлэн тогтоох боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.