Ургийн овгоо солиулж болно
2011.11.10

Ургийн овгоо солиулж болно

Иргэн та ургийн овгоо солиулж болно
ТОВЧХОН
  • Монгол улсын иргэн бүр өөрийн гэсэн ургийн овогтой байдаг. Манай улсын иргэд ихэнх тохиолдолд ургийн овгоо буруу тодорхойлдог байна.
Монгол улсын иргэн бүр өөрийн гэсэн ургийн овогтой байдаг. Манай улсын иргэд ихэнх тохиолдолд  ургийн овгоо  буруу тодорхойлдог  байна. Хэрвээ иргэн өөрөө хүсвэл ургийн овгоо өөрчилж, солиулж болдог ажээ.
Монгол улсын иргэн бүрт нэг удаа овог нэрээ өөрчлөх хуулийн заалт бий. Мөн нэг удаа буцаад хуучин овог нэрээ буцаан авах хуулийн заалт ч байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл тухайн иргэн Боржигон овогтой байлаа гэхэд энэ овгоо өөрөөр солиулж болно. Харин шинэ авсан овгоо дахин солиулж Боржигон овгоо буцаан авч болох юм.

Ургийн овгоо солиулах хүсэлтэй иргэд өөрийн оршин суугаа  харьяа дүүргийн бүртгэл мэдээллийн тасагт хандана.  Ингэхдээ өөрийн хүсэлт,төрөлтийн лавлагаа,ямар учраас овгоо солиулах болсон тухай өргөдөл зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх юм.

Сонирхуулахад одоогоор монголчууд 95 мянга орчим ургийн овог хэрэглэж байгаа аж. Боржигон овгийг хамгийн их буюу 20 хувь нь хэрэглэдэг байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.