2011.11.09
Ганга нуурыг авран хамгаалах ажил эхэлжээ
Ганга нуур
ТОВЧХОН
- Ганга нуур нь Дарьганга сумын төвөөс зүүн урагш арваад километрт Молцог элсний зүүн хойд захад орших хоёр орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай, цэнгэг устай нуур юм. Ганга нуур орчмын нутгийг 2004 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна.
- Энэ жилийн хур борооны нөлөөгөөр тэжээгч булгуудын усны ундрага харьцангуй сайн байсан ч нуурын усны түвшин нэмэгдэх биш, харин татарч байгаа нь нуур судлаачид эрдэмтдийн анхаарлыг татахад хүрчээ.
"Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал цуглардаг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг" хэмээн дуунд мөнхөрсөн Дарьгангын Ганга нуурын ус ширгэх аюул нүүрлэжээ.
Иймээс Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Усны газар, Ус цаг уурын хүрээлэн, ШУТИС Гидрогеологийн баг, ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ард иргэдийн оролцоотойгоор "Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм" сэдэвт хэлэлцүүлгийг Дарьганга суманд зохион байгуулсан байна.
Ганга нуур нь Дарьганга сумын төвөөс зүүн урагш арваад километрт Молцог элсний зүүн хойд захад орших хоёр орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай, цэнгэг устай нуур юм. Ганга нуур орчмын нутгийг 2004 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хэдийгээр "Хорин нэгэн булагтай энэ нуур ширгэхгүй ээ" гэж дуулдагч Оргих, Баянбулаг, Хараат гэсэн гуравхан булаг Ганга нуурыг тэжээж байна.
Энэ жилийн хур борооны нөлөөгөөр тэжээгч булгуудын усны ундрага харьцангуй сайн байсан ч нуурын усны түвшин нэмэгдэх биш, харин татарч байгаа нь нуур судлаачид эрдэмтдийн анхаарлыг татахад хүрчээ.
Ганга нуурын усны түвшин 2008 оноос багасч улмаар энэ жилээс бүр ширгэх аюул нүүрлээд байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргасан "2007 онд нуурын усны түвшин захдаа 40-50 см, голдоо 1.5 м байсан бол өнөөгийн байдлаар захдаа 18-25 см, голдоо 0.5 м гүнтэй, гол хэсэг харагдах болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс даруй 200-300 м дотогшилж, гүн нь багасч байна" гэсэн мэдээлэл түгшүүр төрүүлж байна.
Мөн жил бүрийн намар Ганга нуурт чуулдаг хунгийн тоо толгой ч зуу орчмоос хэтрэхгүй болж, зэргэлдээх Холбоо, Хошмогийн нууранд цугларах болжээ. Аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр "Ганга нуураа хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах нь", УЦУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Оюунбаатар "Ганга нуурын усны горим ба ажиглалт, хэмжилт, шинжилгээ судалгаа, хамгаалалтын асуудал", аймгийн УЦУОША-ны дарга Х.Энхбаяр "Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа ба бэлчээрийн даацын мониторинг", УЦУХ-гийн Ус судлалын секторын судлаач, инженер Б.Сосорбурам "Ганга нуурын гидробиологийн асуудал", ХААИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Ууганбаяр "Ганга нуурын шувуудыг хамгаалах нь" сэдвээр илтгэл тавьж Ганга нуурын ширгэж буй учир шалтгааныг тогтоож, хамгаалах асуудлыг тал бүрээс нь хөндөж хэлэлцсэн байна.
Хүчтэй салхи, хавсаргатай өдөр хоногийн тоо олширсоноос элс шуурч нуурын усыг дарсан, мөн урин дулааны улиралд нуурын орчимд гуч гаруй мянган мал бэлчээрлэж, хүний зохисгүй үйл ажиллагаа болон цаг уурын өөрчлөлт, дулаарал, ууршилт. нэмэгдсэн зэрэг нь Ганга нуурыг ширгэхэд голлох нөлөө үзүүлжээ.
"Олон хүн тун сонирхолтой илтгэл тавилаа. Шинжлэх ухааны судалгаагаар хур тунадасны оролт, нуурын усны ууршилтын харьцаа алдагдсан нь ширгэхэд нөлөөлж байна. Тал хээрийн баян бүрд болсон Ганга нуурыг аварч болно гэдгийг энэ хэлэлцүүлэг харууллаа" гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр хэлж байхад Дарьганга сумын Засаг дарга М.Гөлгөө "Ганга нуурын асуудлаар нэлээд хэдэн жил хөөцөлдөж байж энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж эрдэмтэд, судлаачдын хүч анхаарлыг хандуулж байна. 1986 онд Ганга нуурт доктор А.Дулмаа гуай загас нутагшуулахаар тавьж байхад нуурын ус эргээ бялхан цалгиж байсан даа. 2008 оны тавдугаар сарын хүчтэй элсэн шуурга нуурын усыг дарж сүүлийн гурван жилд нуурын ширгэлт эрчимтэй явагдлаа. Нуурын усны ширгэлтийн шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тогтоох хэрэгтэй байна" гэж байв.
Инженер Б.Сосорбурам "Ганга нуур ширгэх болсон нь уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа учир иж бүрэн биогеоценозын болон газар доорх усны балансын нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай" гээд хур бороог нэмэгдүүлж, элсний нүүлтийг сааруулах, байгалийн аясаар нөхөн сэргээх мөсөн шоо, халиа үүсгэх, шар усны үерийг боож хөв цөөрөм байгуулах замаар нуурын усны түвшинг нэмэгдүүлж болох санааг дэвшүүлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид Ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенци, "Bird life international" олон улсын байгууллагын шалгуураар болон мөн шувуудад чухал газарт Ганга нуур багтдаг тул нуурын өнөөгийн нөхцөл байддын талаархи тулгамдсан асуудлыг конвенцийн газарт хандаж судалгаа шинжилгээний болон хөрөнгө санхүүд анхаарал хандуулж, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Үлгэр домог, дуу шүлэгэнд мөнхөрсөн Дарьгангын Ганга нуураа хамгаалах ажлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлэхээр "Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм" сэдэвт хэлэлцүүлгээс нуурыг хамгаалах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, ойр орчмын нутгийг малын хөлөөс чөлөөлж, элсний нүүлтээс хамгаалах ойн зурвас байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлж тэжээгч булгуудын эх ундрагыг сэргээж хамгаалан нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан уриалга гаргасан байна.
Ганга нуурыг сэргээн хамгаалах нь ус намагархаг газрыг зориудаар хамгаалах анхдагч ажил болж буй тул шийдвэртэй, бодит арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг улсын хэмжээнд сурталчилахаар болжээ.

Нийтлэлч
Г.Сүхээ (Сүхбаатар)
Эх сурвалж
Нийгмийн толь
Г.Сүхээ (Сүхбаатар)
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.