2011.11.09
Өвөрмонголын малчид GPS -ээр сүргээ хариулж байна

ТОВЧХОН
- Өвөрмонголын өөртөө засах орны малчид «GPS» буюу байршил тогтоох системээр мал сүргээ хариулж байна. Тэд гэртээ байхдаа мал сүрэг нь хаана бэлчиж байгаа талаарх хиймэл дагуулын мэдээллийг цахим зурвасаар гар утсандаа хүлээн авдаг болжээ.
Өвөрмонголын өөртөө засах орны малчид «GPS» буюу байршил тогтоох системээр мал сүргээ хариулж байна. Тэд гэртээ байхдаа мал сүрэг нь хаана бэлчиж байгаа талаарх хиймэл дагуулын мэдээллийг цахим зурвасаар гар утсандаа хүлээн авдаг болжээ.
Малчдад ийм ая тухтай байдлыг хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх зорилготой хиймэл дагуулын системийн үйл ажиллагаа олгож байгаа ажээ. Хаана бэлчиж байгааг нь байнга ажиглаж байхын тулд хонь, үхэрт тусгай датчик зүүсэн байна.
Энэ датчик нь ажиглалтын хиймэл дагуулууд руу мэдээлэл өгөх ба харин хиймэл дагуулууд тэдгээрийг боловсруулан малчдын гар утсанд илгээдэг ажээ. Уг системийг бүтээсэн Зүүн Хятадын Багшийн их сургууль болон Ханзин хошууны Мал аж ахуйн удирдах газрын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, GPS нь ялангуяа өвлийн улиралд малчдын ажлыг асар их хөнгөвчлөх гэнэ.

Эх сурвалж
Монцамэ
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.