Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог судлаад ирлээ
2011.11.09

Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог судлаад ирлээ

хүүхдийн эрх
ТОВЧХОН
  • Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Хүүхдийн сангаас 2011 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд  тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Хүүхдийн сангаас 2011 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Австрали Улсын Канберра, Сидней хотуудад зохион байгуулсан “Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог судлах нь” танилцах аялалд оролцох үеэрээ тус улсын Онцгой байдлын албаны дарга ноён Кэмпбелл Дэрбитэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Мөн ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай уг танилцах аялалд оролцож, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэгийн Гамшгийн асуудал хариуцсан хатагтай Диана Бернардитай уулзан Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт 2011 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.