Л.Гүндалай гишүүн шинэ номоо танилцуулав
2011.11.09

Л.Гүндалай гишүүн шинэ номоо танилцуулав

ТОВЧХОН
  • Мөн дэлхийд олон сая хувиар хэвлэгдэж гарсан “Амьдралд хэрэгтэй зөвлөгөө” номноос хүүхэд, залуусын амьдралд сургамж болохуйц зарим санаа, зөвлөгөөг орчуулж нийтэлсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хүүхдүүддээ бичсэн захидал” нэртэй хоёр дахь номоо өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав. Тэрбээр шинэ номынхоо талаар хэлэхдээ, ”Хайрлахгүй байхын аргагүй” нэртэй анхны номыг маань уншсан хот, хөдөөгийн болон гадаадад амьдардаг олон хүүхэд, залуус надад номноос минь урам зориг, эрч хүч, үлгэр жишээ харамгүй авсан тухайгаа бичсэн тэвэр дүүрэн захидал ирүүлсэн нь ахиад нэг ном бичих урам өгсөн юм. Тэдний зарим нь, ялангуяа гадаадад сурч амьдардаг олон залуус өөрийнхөө амьдрал, амжилтын талаар сургамж болох ном бичээч гэж хүссэний дагуу энэ номыг бичиж хэвлүүлээд байна гээд дээжээс нь сэтгүүлчдэд бэлэглэсэн юм.

 

Эрхэм гишүүн энэ номоо өөрийн амьдралаас сургамжлан хүүхэд залуусдаа хандсан захидал хэлбэрээр бүтээжээ. Тэрбээр холын Парис, Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелос, Дрезден, Берлин, Нагояа хотуудаас хүүхдүүддээ бичсэн захидал, бас охиноос нь гэр бүлийнхэндээ, аавдаа бичсэн захидал, шүлгийг номондоо оруулжээ. Мөн дэлхийд олон сая хувиар хэвлэгдэж гарсан “Амьдралд хэрэгтэй зөвлөгөө” номноос хүүхэд, залуусын амьдралд сургамж болохуйц зарим санаа, зөвлөгөөг орчуулж нийтэлсэн байна.

Эрхэм гишүүн шинэ номоо номын дэлгүүрүүдээр борлуулахын зэрэгцээ Хөвсгөл аймгийн бүх айл өрхөд хүргүүлэх юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.