"Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого” нэгдсэн дүн товхимол хэвлэгдэн гарлаа
2011.11.07

"Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого” нэгдсэн дүн товхимол хэвлэгдэн гарлаа

"Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого” нэгдсэн дүн товхимол
ТОВЧХОН
  • Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг цорын ганц мэдээллийн эх үүсвэр
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш дэлгэрэнгүй  тоо баримтыг агуулдаг цорын ганц мэдээллийн эх үүсвэр “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого” нэгдсэн дүн товхимол хэвлэгдэн гарлаа.

Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн, хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлох сайхан боломж нээгдэж байна. Ялангуяа шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтай байгуулах, орон сууцны нөхцөл, хангамжийг зөв төлөвлөж, хэрэгжүүлэхэд тооллогын дүн үндэслэл болох учиртай. Түүнчлэн хүн ам зүйн олон үзүүлэлтүүд үүний дотор хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, төвлөрлийг сааруулах талаарх Төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахад тооллогын дүн чухал ач холбогдолтой юм.

Энэхүү товхимолд хүн амын тоо, өсөлт, улсын харьяалал, үндэс угсаа, нягтрал, суурьшил зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлт, хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, хотжилт, өрх, гэр бүлийн байдал, эдийн засгийн идэвх, орон сууцны нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, интернэт, гар утас хэрэглэгчдийн тоо, бүтэц, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаар тус бүрд нь бүлэг болгон оруулсан байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.