Ардчиллынхан Өмнөговьт чууллаа
2011.11.07

Ардчиллынхан Өмнөговьт чууллаа

ТОВЧХОН
  • Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийн сүүлийн хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт амжилттай зохион байгууллаа
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ЗДТГ-ын удирдлагууд болон Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар иргэд сонгогчидтой уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм
  • Lemons, “Нэгэн зүгт”, “Люмино” хамтлаг, дуучин Түмэн-өлзий, Э.Энх-эрдэнэ, дуучин СТА Э.Төрмандах, DJ Zolo, Quiza зэрэг уран бүтээлчид Өмнөговьчуудад ая дуугаа өргөж нэгэн үдшийг доргиожээ.
Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа Эдийн засгийн хувьсгалыг энэ жил эхлүүлэхээ зарлаж, монгол хүн бүрийг эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинтой байлгах зорилт дэвшүүлээд байгаа Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийн сүүлийн хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт амжилттай зохион байгууллаа.
mgl_2020_1
2020 он гэхэд Монгол хүн эрүүл мэнд, боловсролын төвшингөөрөө дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрч эх орны баялагтаа бүрэн эзэн сууж, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдралд хүрсэн байх болно гэж үзэж байгаа Ардчилсан нам тус хэлэлцүүлгээ энэ оны 1-р сард наран ургах зүг Дорнод аймгаас эхэлж байсан бол энэ удаад өмнийн говьд өндөрлөсөн нь энэ байлаа. Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 21 аймагт хийж, аймгийн иргэд сумандаа, сумын иргэд өрх бүрт өдөр бүр тулгамддаг асуудлаа ярилцаж, тэдгээр асуудлууд намын бодлогын асуудал болж гарч ирэх нь энэхүү хэлэлцүүлгийн гол ач холбогдол болсон билээ. Уул уурхай, ашигт малтмалаараа Монголдоо төдийгүй дэлхийд анхаарал татаж Монгол орны хөгжлийг тодорхойлох “гол цэг” хэмээн анхаарал татах болсон тус аймагт энэхүү хэлэлцүүлгээ өндөрлөж байгаа гэдгээ зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.
mgl_2020_2
Өмнөговьт зохиогдсон “Монгол хүн 2020” хөтөлбөр 11 сарын 4-5-ний өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулагдаж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ц.Сэдваанчиг, Өмнөговь аймгийн засаг дарга, Ардчилсан намын дарга Б.Бадраа, удирдлагууд болон хөтөлбөрийн ажлын албаны гишүүд оролцжээ. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө МУ-ын шадар сайд Н.Алтанхуяг Жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцдаг сайдын хувьд баг бүрэлдэхүүнээрээ Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор Тусгай зориулалтын сангаас зээл авсан иргэд, ААН-ийн төлөөлөл болох “Тангадра” цайны үйлдвэр, “Далан булаг” усны үйлдвэр болон Шүдний эмнэлэг, Оюу толгойн бизнес хөгжлийн төв, Даланзадгадын ДЦС-ийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн хүний үгийг сонсож тулгамдаж буй асуудал болоод хэрэгжүүлж байгаа төслийн талаар танилцсан. Жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа 21 аймгаар тойрсон “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг Өмнөговь аймагт нээлтээ хийсэн юм.
mgl_2020_3
21 дэхь удаагийн энэхүү хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга, Ардчилсан намын дарга Б.Бадраа үг хэлж, Ардчилсан намын дарга, МУ-ын шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбэт, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг нар Ардчилсан намын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр, хийж байгаа ажлын талаар лекц уншсан юм. Түүний дараа -Эрх чөлөөтэй- Монгол хүн -Эрүүл чийрэг-Монгол хүн-Эрдэм боловсролтой Монгол хүн-Аюулгүй орчинтой Монгол хүн-Ажил орлоготой -Монгол хүн гэсэн таван чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Түүнчлэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Таван толгой” нүүрсний уурхай, “Оюу толгой” ХХК, “Саусгоби сэндс” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХХК болон бусад аялал жуулчлалын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулсан үзэсгэлэн гаргаж төлөөлөгчдөд танилцуулсан бол Өмнөговь аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тайланг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас танилцууллаа. Мөн “Монгол хүн-2020”-ийн төлөөлөгчид Өмнөговь аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцсан юм. Мөн өдрөө Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ЗДТГ-ын удирдлагууд болон Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар иргэд сонгогчидтой уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм.
mgl_2020_4
Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалттай танилцсан МУ-ын шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын баг Өмнөговь аймгийн Ардчилсан нам орон нутгийн эрхийг бариснаар их зүйл хийгдсэн байна гэдгийг онцлон хэлж байлаа. Харин орой нь Lemons, “Нэгэн зүгт”, “Люмино” хамтлаг, дуучин Түмэн-өлзий, Э.Энх-эрдэнэ, дуучин СТА Э.Төрмандах, DJ Zolo, Quiza зэрэг уран бүтээлчид Өмнөговьчуудад ая дуугаа өргөж нэгэн үдшийг доргиожээ.
mgl_2020_5
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.