Хятадын эдийн засгийн нөлөөнд хамгийн их автах улс Монгол
2011.11.07

Хятадын эдийн засгийн нөлөөнд хамгийн их автах улс Монгол

ТОВЧХОН
  • Монголын ДНБ-ий 69 хувь нь Хятадруу гардаг

Хятадын эдийн засгийн огцом өсөлтийн явцад цэцэглэн хөгжсөн Хонконг, Монгол зэрэг орон нь тус улсын эдийн засаг хямрах үед ч хамгийн ихээр нөлөөнд автах эрсдэлтэйд тооцогдож байна. Энэ бол “Maplecroft” байгууллагаас гаргасан “Хятадын интеграцийн индекс 2012” тайланд дурдагдсан баримт юм. Дэлхийн улс орнуудыг Хятадаас хамгийн их хамааралтай орнуудыг Хонконг, Монгол тэргүүлж, Тажикстан, Лаос, Шинэ Гвиней, Чили, Сингапур, Казахстан, Макао удаалжээ.

Хонконгийн худалдаа нь Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд юанийг гадаад зах зээлд гаргах гарц нь юм. Харин Монголын хувьд Хятад улс нь худалдааны том түнш төдийгүй өнгөрсөн 20 жилд гадаадын хөрөнгө оруулалтынх нь 51 хувийг тэд бүрдүүлсэн байна. Түүгээр зогсохгүй 2009 онд ДНБийхээ 69 хувийг Хятад руу экспортолсон байх юм. Гэхдээ Монгол Улс Хятадын нөлөөг бууруулах талд ихээхэн чармайж байгаа хэмээн дурьдсан байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.