Тайлангийн шинэ маягт батлагдан гарлаа
2011.11.04

Тайлангийн шинэ маягт батлагдан гарлаа

Тайлангийн шинэ маягт батлагдан гарлаа
ТОВЧХОН
  • 2011 оны 04 дүгээр улирлын тайлангаа татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд татварын албанд цахимаар болон цаасаар ирүүлэх боломжтой болно.
Татварын ерөнхий газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 584 дүгээр тушаалаар “Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ” ТТ-11(1) pdf маягт,  “Аж ахуйн нэгж, байгууллагаас хувь хүнд олгосон албан татвар суутгагдаагүй орлогын дэлгэрэнгүй мэдээ”TT-12_2.pdf маягтууд нөхөх зааврын хамт батлагдан гарлаа.
Энэхүү маягтуудын дагуу програм зохиогдох ажил Татварын ерөнхий газар дээр хийгдэж байгаа бөгөөд програм бэлэн болсон нөхцөлд Татварын ерөнхий газрын цахим хуудас дээр тавих бөгөөд энэхүү програмын тусламжтайгаар 2011 оны 04 дүгээр улирлын тайлангаа татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд татварын албанд цахимаар болон цаасаар ирүүлэх боломжтой болно.
Тодруулбал  татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” ТТ-11 маягтын  “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого”-ын дэлгэрэнгүй задаргааг татвар төлөгч иргэн бүрээр гарган ТТ-11(1) маягтаар татварын албанд хүргүүлнэ.
Аж ахуйн нэгж,  байгууллага нь хувь хүнтэй байгуулсан   бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, гэрээнд заасны  дагуу  аж ахуйн нэгж байгууллагаас албан татварын суутгал хийлгүй орлого олгосон нөхцөлд энэ талаархи мэдээллээ улирлаар нь гарган дараа улирлын эхний сарын 20-ны дотор ТТ-12(2) маягтаар татварын албанд тайлангаа өгөх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.