Нийслэлийн ИТХ болно
2011.11.05

Нийслэлийн ИТХ болно

Нийслэлийн ИТХ болно
ТОВЧХОН
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан 2010 оны 11дүгээр сарын 9-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордны 14 дүгээр давхарт болох гэж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан 2010 оны 11дүгээр сарын 9-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордны  14 дүгээр давхарт  болох гэж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг  батлах, нийслэлийн 2011 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Иргэдийн хурлын 2010 оны  6/47 тогтоолд өөрчлөлт оруулах тухай болон тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмнө буюу  ирэх даваа гарагт  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж  дээрхи асуудлыг ээлжит 7 хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.  Нийслэлийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийг  батлах, нийслэлийн 2011 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Иргэдийн хурлын 2010 оны  6/47 тогтоолд өөрчлөлт оруулах тухай болон тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү танилцуулна.  

Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай  асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ц. Баасанжав, Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам-ын зарим заалтанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар болжээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.