АТМ-ын үлдэгдэл шалгахад 100 төгрөг төлнө
2011.11.05

АТМ-ын үлдэгдэл шалгахад 100 төгрөг төлнө

АТМ-ын үлдэгдэл шалгахад 100 төгрөг төлнө
ТОВЧХОН
  • Тус банкны хувьд одоогоор 2.5 сая иргэнд энэхүү үйлчилгээгээ үзүүлж байгаа юм.
Хүний хөгжил сангийн 21000 төгрөгийг «Хадгаламж» банк олгож байгаа.
Тус банкны хувьд одоогоор 2.5 сая иргэнд энэхүү үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. «Хадгаламж» банк хүний хөгжил сангийн мөнгийг иргэдэд бэлнээр олгохоос гадна картаар үйлчилгээ үзүүлдэг болсон.

Тэгвэл тус банк өчигдрөөс эхлэн Монголбанкны картын нэгдсэн сүлжээнд нэгдэж байгаатай холбоотойгоор арилжааны бусад банкуудын АТМ болон салбар нэгжээс бэлэн мөнгө авахад гүйлгээ бүрээс 500 төгрөг авахаар болсон байна. Түүнчлэн бусад банкны АТМ-аар мөнгөнийхөө үлдэгдлийг шалгахад 100 төгрөгийн шимтгэл авахаар болжээ. Харин «Хадгаламж» банкны карт эзэмшигчид нь өөрийн үйлчлүүлдэг банкны АТМ-аар үйлчлүүлэх бол ямар ч шимтгэл төлөхгүй гэж тус банкны ажилтан ярилаа.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.