Том оврын автобуснуудад үзлэг хийлээ
2011.11.05

Том оврын автобуснуудад үзлэг хийлээ

Том оврын автобусанд шаигалт хийлээ
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын дотор болон хот орчмын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүдэд намрын үзлэг оношилгоо явуулж байна.
Улаанбаатар хотын дотор болон хот орчмын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүдэд намрын үзлэг оношилгоо явуулж байна.

Оношилгоонд орвол зохих 1978 тээврийн хэрэгслээс энэ сарын 2-ны байдлаар 1298 тээврийн хэрэгсэл орж 65,9 хувьтай явагдаж байна.
Үзлэгт орсон нийт тээврийн хэрэгслийн 62 хувь буюу 1225 тээврийн хэрэгсэл тэнцэж, 73 тээврийн хэрэгсэл тэнцээгүй, дахин оношлуулахаар болжээ. Эхний үзлэгээр орсон автобуснуудын олонх нь буюу 55 автобус өнгө үзэмж хангалтгүй учир тэнцээгүй аж. Мөн нийтийн тээврийн нэмэлт шаардлагыг хангаагүй 16, тормосоор 14, гэрлээр 8, жолооны механизмаар 6 тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцээгүй тул засвар үйлчилгээ, тохиргоо хийх хугацаат үүргийг өгсөн байна.

Харин том оврын автобуснуудаас утааны үзүүлэлтээр бүдэрсэн нэг ч автобус байхгүй байна. Өөрөөр хэлбэл их багтаамжийн автобуснуудаас ялгарч байгаа утааны тортогжилт нь хэвийн гэсэн үг. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд автомашинаас ялгарах утааны тортогжилтыг бууруулах төхөөрөмжийг нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсны үр дүн бөгөөд том оврын автобуснуудын шатахууны зарцуулалт 10 хүртэлх хувиар, утааны тортогжилт 70 хувь хүртэл буурах боломжтой болсон байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн намрын үзлэг оношилгоо энэ сарын 26-ныг хүртэл явагдана.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.