Хүнсний гол нэрийн барааны үнэ 2011 оны 11-р сарын 2-ны өдрийн байдлаар
- Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар тус тус өссөн байна.
2011 оны 11-р сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар тус тус өссөн байна.
Махны дундаж үнэ: 2011 оны 11-р сарын 2-ны байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.1-0.5 хувь, адууны махны үнэ 1.0 хувь, ямааны махны үнэ 0.2 хувиар буурсан бол, үхрийн махны үнэ 0.9-1.5 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.4-0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.9 хувиар буурчээ. Үхрийн цул мах болон ямааны махны үнэ тогтвортой байлаа.
2011 оны 11-р сарын 2-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4113 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4738 төгрөг, ямааны мах - 3260 төгрөг, адууны мах – 3600 төгрөг, хонины цул мах – 4267 төгрөг, үхрийн цул мах – 5300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна .
Гурилын үнэ: 2011 оны 11-р сарын 2-ны байдлаар гурилын үнийг өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа...
Монголын үндэсний статистикийн хорооны мэдээнээс