Иргэд зээлд хамрагдана
2011.11.04

Иргэд зээлд хамрагдана

Бага дунд орлоготой иргэд орон сууцны зээлд хамрагдана
ТОВЧХОН
  • Орон сууцны санхүүжилтийн корпорациас "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн журмын төслийг боловсруулж дуусчээ.
Орон сууцны санхүүжилтийн корпорациас "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн журмын төслийг боловсруулж дуусчээ.

Энэхүү төсөлд зааснаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй, 25 хүртэлх жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тусгасан байна.

Гэхдээ худалдан авах орон сууц нь 50 ам.метрээс бага талбайтай байх ёстой. Анх удаа байр худалдан авч буй хүмүүс зээлд хамрагдах эрхтэй аж. Хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг гаргаж дуусмагц дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахын тулд барилга барих газрыг нь үнэ төлбөргүй олгох, дэд бүтцийн асуудлыг төрөөс шийдэж өгөх ажээ.
Эх сурвалж
Улс төрийн тойм
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.