Улаанбаатар хотын ус дулаан дамжуулах төвийг шинэчилнэ
2011.11.02

Улаанбаатар хотын ус дулаан дамжуулах төвийг шинэчилнэ

Улаанбаатар хотын ус дулаан дамжуулах төвийг шинэчилнэ
ТОВЧХОН
  • Ид хүйтний үед хасах 40 хэм хүрч хүйтэрдэг Улаанбаатарын хувьд цахилгаан, халаалтын асуудал нэн чухал байдаг.
  • Улаанбаатар хот, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага хамтран нийслэлд ус дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээг шинэчлэх хоёр дахь төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Ид хүйтний үед хасах 40 хэм хүрч хүйтэрдэг Улаанбаатарын хувьд цахилгаан,  халаалтын асуудал нэн чухал байдаг. Орон сууц, нийтийн халаалт бүхий барилга байгууламжуудын дийлэнхийг  1970-аад оны үед барьсан, дулаан дамжуулах тоног төхөөрөмж, шугам  нь элэгдэж хуучирсан, дулаанаа товлосон хугацаанд иргэдэд хүргэж чаддаггүй, хотын захын хороололд хэрэглээний халуун хүйтэн ус тасалдах, халуун усны хангамж муу гээд гомдол тасардаггүй байсан цаг ард хоцрох нь. Улаанбаатар хот, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага хамтран нийслэлд ус дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээг шинэчлэх хоёр дахь төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

БНСУ-ын КОЙКА байгууллага 2007-2009 онд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж нийт 44 ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг эхлүүлсэн байна. Үүний үр дүнд 2010 онд ОСНААУГ-ын харьяа компанийн гаргасан тооцоогоор хэрэглээний ус болон цахилгаан эрчим хүчний хэмнэлт 20%-тай гарч,  иргэд 24 цагийн турш хүссэн үедээ хэрэглээний халуун, хүйтэн усаар бүрэн хангагддаг болсныг гаргажээ.
Харин төслийн хоёр ажлыг дахин хэрэгжүүлэх Улаанбаатар  хотын зүгээс дахин 42  ус дулаан дамжуулах төвийг шинэчлэх юм. БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр КОЙКА байгууллага таван сая ам.долларын санхүүжилттэй буцалтгүй тусламж олгож байгаа.

Шинээр тоног төхөөрөмжийг шинэчлэх шугам солих 42 төвийг орон сууцны хороолол ихтэй, шугам сүлжээний элэгдэл ихтэй хэсгийг сонгон авчээ. Үүнд гурав, дөрөв дүгээр хороолол, 16 дугаар хороолол, таван шар гэх мэт газар багтсан байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Ч.Бат, ОСНААУГ-ын дарга Д.Дашзэвэг, Солонгосын талаас  Кун Мү  Хон, КОЙКА-ын Төв Ази, CIS хариуцсан хэлтэсийн дарга Ли Дунг Гү болон КОЙКА-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын дарга болон бусад албаны хүмүүс гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.