Сэлбэ голын далангийн цутгалт 70 хувьтай байна
2011.11.02

Сэлбэ голын далангийн цутгалт 70 хувьтай байна

Сэлбэ голыг сэргээх ажил 70 хувьтай явагдаж байна
ТОВЧХОН
  • Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл хэрэгжиж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна.
Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл хэрэгжиж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд Сэлбэ голын даланг цутгаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар шамдан ажиллаж байна. Энэ ажлыг гүйцэтгэгч «Норбу» компани голын баруун талын ханын 90 хувийг нь цутгаад үндсэндээ дуусчихсан юм байна. Харин зүүн ханын  цутгалт 50 хувьтай явж байна. Дараа нь голын доор байх ус тусгаарлагч хальсаа дэвсэх ажилд орохоор хөрсийг нь тэгшлээд бэлэн болгочихсон дэвсэх материалаа бэлдээд байгаа аж. Үүний үр дүнд хөрсний усыг нь соруулж голын ус руу нийлүүлж байгаа болоод ч тэр үү усны төвшин бага зэрэг нэмэгдсэн бололтой байгаа бөгөөд цаг агаар тогтуун байгаа тул энэ сарын 20 хүртэл ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
Нийтлэлч
С.Амар
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.