Төлбөрийн чадваргүй ч гэсэн  өмгөөлүүлэх боломжтой
2011.11.02

Төлбөрийн чадваргүй ч гэсэн өмгөөлүүлэх боломжтой

Иргэн бүр өмгөөлүүлэх эрхтэй
ТОВЧХОН
  • 2010 оны байдлаар нийт 16956 иргэн хууль зүйн туслалцаа авахаар хандсанаас 2081 иргэн өмгөөллийн туслалцаа авахаар ханджээ.

Монгол улсад төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлдэг “Эрх зүйн туслалцааны төв” 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэхүү төв нь төлбөрийн чадваргүй иргэдэд эрүүгийн хэргийн бүхий шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, харьяа нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх эрх зүйн сургалт сурталчилгаа явуулдаг аж.

2010 оны байдлаар нийт 16956 иргэн хууль зүйн туслалцаа авахаар хандсанаас 2081 иргэн өмгөөллийн туслалцаа авахаар ханджээ. Үүний 1793 хүнд ноогдох 1615 хэрэгт үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж, 1399 хүнд ноогдох 1262 хэргийг бүрэн шийдвэрлэсэн байна.

Төлбөрийн чадваргүй иргэн өмгөөлүүлэх хүсэлтээ Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд  хандаж өмгөөллийн үйлчилгээ авах боломжтой ба Монгол улсын их сургуулийн “Хууль зүйн зөвөлгөө өгөх төв”-ийн http://www.mongolianlaws.com/ хаягаар хандан үнэ төлбөргүй зөвөлгөө авах боломжтой юм байна.

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.