Н.Энхбаяр: Ц.Нямдоржоо ажлаа өгчих, хамт шалгуулъя
2011.11.02

Н.Энхбаяр: Ц.Нямдоржоо ажлаа өгчих, хамт шалгуулъя

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын гишүүд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  Тэд хэвлэлийн хурлын үеэр сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс тус нам Сонгуулийн тухай хууль боловсруулж, УИХ-ын гишүүн З.Алтайгаар дамжуулан УИХ-д өргөн барих болсон тухайгаа хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдлээ.

enkhbayarТүүнчлэн Засгийн газраас өргөн барьсан “Цагдаагийн тухай хууль”-ийг эрс эсэргүүцэж байв. Учир нь тус хуулиар цагдаагийн ажилтнуудыг галт зэвсэг хэрэглэх эрхийг нээлттэй болгож, иргэдрүүгээ буу шагайж байна гэж үзэж буй ажээ.

Уг хурлын үеэр экс ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржин талаар сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм.

Түүний хэлснээр "Ц.Нямдорж гишүүнтэй холбоотой асуудал дан ганц хүний хэрэг биш. Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагыг төлөөлж байгаа хүн өөрөө буруу, булхайтай зүйл хийж байгааг бид баримттайгаар дэлгэх болно. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд намайг хэвлэлээр буруутгасан, худал мэдээлэл хийж байгаа. Түүнийг аль ч хууль, хяналтын байгууллага шалгаж чадахгүй, шалгасан ч худлаа шалгана. Учир нь цагдаагийн байгууллагын дээр сайд нь байхад яалт ч үгүй нөлөөнд автана. Тиймээс би албан тушаалаа өгөөд цуг шалгуулъя гэж хэлсэн. Харин тэр чадахгүй байна. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээнэ" хэмээлээ. Түүнчлэн "МАНАН-гийнхан МАХН-ыг нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл өгч байгаа нь манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн санаатай үйлдэл гэж би ойлгож байна" гэж шүүмжилж байв. МАХН-ынхны зүгээс өгсөн өөр нэг мэдээлэл бол салбар бүрт аудитын шалгалт явуулж, дүн мэдээг нь хэвлэлээр дэлгэнэ хэмээн мэдэгдэв. Тэр ч бүү хэл долоо хоног бүр уг шалгалтын дүнгээ мэдээлж байх гэнэ. Энэ мэтчилэн МАХН цаашдаа ард түмний төлөө үйл ажиллагаагаа явуулсаар байх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.