Хүүхдүүдийг уушигны хатгалгааны үзлэгт хамруулна
2011.11.02

Хүүхдүүдийг уушигны хатгалгааны үзлэгт хамруулна

eruul_mend_3Сүүлийн саруудад хийгдсэн эрүүл мэндийн салбарын чухал ажлуудын нэг болох Нийслэлийн зургаан дүүрэгт уушигны хатгалгаа өвчнөөс хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулж дууссан байна. Харин Багануур, Налайх, Багахангай зэрэг алслагдсан дүүргийн хүүхдүүдэд ирэх амралтын өдрүүдээр үзлэг хийх юм.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ныг уушигны хатгаатай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг юм. Харин энэ жилийг Монголчууд "Уушигны хатгаагаар хүүхдээ өвчлүүлэхгүй байя" уриатайгаар тэмдэглэх аж.  Статистик тоо баримтаар дэлхийд 15 секунд тутамд нэг хүүхэд буюу өдөрт 5500 хүүхэд, жилд хоёр сая хүүхэд энэ өвчнөөр хорвоог орхидог аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.