Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч ажиллагсадтай уулзалт хийв
2011.11.01

Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч ажиллагсадтай уулзалт хийв

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга П.Алтангэрэл аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллав. Энэ үеэрээ БОЭТ-ийн эмч ажиллагсадтай уулзалт хийж, тус төвд нэн шаардлагатай байгаа нийт 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийг өөрийн багцаас шийдэж өгчээ.
altangerel_emneleg
2008 оноос хойш тус аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс болон өөрийн багцаас эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгүүдийн засвар, албан ажлын хэрэгцээний машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зориулалтаар ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн жил Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай Дорнод аймагт ирэхдээ ЭМГ, БОЭТ-д шаардлагатай байсан 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг газар дээр нь шийдүүлж өгсөн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.