Хүнсний гол нэрийн бараа энэ сард
2011.10.31

Хүнсний гол нэрийн бараа энэ сард

Гурилын үнэ өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн.
ТОВЧХОН
  • 2011 оны 10-р сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар тус тус буурсан байна.

2011 оны 10-р сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар тус тус буурсан.
Махны дундаж үнэ өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 3.8-5.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.7 хувь, адууны махны үнэ 0.5 хувь, ямааны махны үнэ 0.3 хувиар буурсан бол, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өссөн. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.6-2.1 хувь, үхрийн махны үнэ 0.7-1.1 хувиар буурсан бол, ямааны махны үнэ болон адууны махны үнэ тогтвортой байна.

2011 оны 10-р сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4075 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4675 төгрөг, ямааны мах - 3260 төгрөг, адууны мах – 3633 төгрөг, хонины цул мах – 4250 төгрөг, үхрийн цул мах – 5300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 0.6 хувь, задгай 1-р зэргийн гурил 3.1 хувь, савласан дээд гурилын үнэ 0.2 хувь, савласан 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурсан бол, бусад гурилын үнэ тогтвортой байлаа.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.