Монголд үйлдвэрлэсэн шатахуун 830-1030 төгрөгийн үнэтэй байх урьдчилсан тооцоо гарчээ
УИХ-ын өчигдөрийн хуралдаанаар "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв.
Манай орны нутагт хийсэн судалгааны үр дүнд газрын тос хуримтлагдсан болон хуримтлагдсан байх төлөвтэй мезозойн тунамал хурдаст 13 томоохон сав газар, 50 орчим дэд сав газрыг ялгасан аж. 1990-1991 онд эдгээр сав газрын хүрээнд газрын тосны хайгуулын 22 талбай, 2001 онд нэмж газрын тосны талбай хайгуулын 2 талбай, 2005 онд нүүрсний метан хийн хайгуулын 1 талбайг тус тус ялгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон улсын нээлттэй тендер зарласнаар Монгол Улсыг газрын тосны хайгуулын ажиллагаа сэргэж эхэлжээ.