2011.10.27
Дүйцүүлэх албыг 826 иргэн хаажээ
Дүйцүүлэх албыг 826 иргэн хаажээ
ТОВЧХОН
- Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотод 2011 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явуулж дууслаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотод 2011 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явуулж дууслаа. Энэ сарын 21-23-ны өдөр зохион байгуулсан цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өгсөн тоон даалгаврыг шаардлагын дагуу ханган биелүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудас 93,8 хувьтай тараагдаж, цэрэг татлагад хамрагдах иргэдийн 92,2 хувь нь хамрагджээ. Цэрэг татлагын товчоогоор орсон иргэдийн 30,1 хувь өвчнөөр, 9,4 хувь нь гачигдлаар, 52,9 хувь нь суралцахаар, 7,6 хувь .нь бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. Цэргийн жинхэнэ албанд татагдагсдын 27,9 хувь нь дээд, тусгай дунд, 65,4 хувь нь бүрэн, бүрэн бус дунд, 6,4 хувь нь бага боловсролтой иргэд аж. Мөн гэрээт цэргийн албанд 63 иргэн элсүүлж, дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр 826 иргэн хааж, улсын төсөвт 167,7 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ удаагийн цэрэг татлагыг Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэг илүү сайн зохион байгуулсан байна.

Эх сурвалж
Өглөөний сонин
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.