Дуобус нэмж үйлдвэрлэхээр ажиллаж байна
2011.10.26

Дуобус нэмж үйлдвэрлэхээр ажиллаж байна

Дуобусыг 2011 оны дөрөвдүгээр сард үйлчилгээнд гаргана.
ТОВЧХОН
  • “Цахилгаан тээвэр” компанийн паркийг 30 орчим троллейбус, монбус, дуобусаар шинэчлэхээр БОАЖЯ, ЗТБХБЯ-наас төлөвлөсөн. Эхний ээлжинд монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн есөн дуобусыг 2011 оны дөрөвдүгээр сард үйлчилгээнд гаргана.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөт ажлын хүрээнд цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгсэл нэмж үйлдвэрлэхээр Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна.

“Цахилгаан тээвэр” компанийн паркийг 30 орчим троллейбус, монбус, дуобусаар шинэчлэхээр БОАЖЯ, ЗТБХБЯ-наас төлөвлөсөн. Эхний ээлжинд монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн есөн дуобусыг 2011 оны дөрөвдүгээр сард үйлчилгээнд гаргана.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд одоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн дийлэнх нь утаа ихээр ялгаруулдаг. Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар автомашины утаа агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна.

Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнд гаргаснаар Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхэд багагүй хувь нэмэр оруулахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн 50 орчим монгол инженерт ажлын шинэ байр гаргаж буй юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.