Утааг бууруулах зорилтот ажлын хүрээнд нам даралтын зуухнуудыг дулаан дамжуулах төвд холболоо
2011.10.26

Утааг бууруулах зорилтот ажлын хүрээнд нам даралтын зуухнуудыг дулаан дамжуулах төвд холболоо

Төвлөрсөн дулаан дамжуулах төвийг ашиглалтад хүлээн авах нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцлоо
ТОВЧХОН
  • Энэ ажлыг Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сан хамтран төлөвлөж, Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлж, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани хэрэгжүүлсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах зорилтын хүрээнд өрнүүлж буй хөтөлбөрт ажлын дагуу Баянзүрх дүүргийн II хорооны нутаг буюу Мамба дацан хийд, Бимекс төв, ЦЕГ-ийн 801-р анги орчмын барилга объектуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбож дуусгалаа.

Энэ ажлыг Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сан хамтран төлөвлөж, Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлж, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани хэрэгжүүлсэн юм.

Төвлөрсөн дулаан дамжуулах төвийг ашиглалтад хүлээн авах нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, ЭХЭХ-ний сайд Д.Зоригт, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ганболд, Хотын ерөнхий менежер Ч.Бат, Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гийн тэргүүн Н.Хүрэлсүх нар оролцов.

Дээрх нутаг дэвсгэр дэх нам даралтын зуухтай барилга объект, орон сууцыг халаахад 164 ширхэг бага, дунд хүчин чадлын халаалтын зуух ашигладаг байсан. Төвлөрсөн дулаан хангамжид холбосноор эдгээр зуухнаас гарах утааны хий дэх
дэгдэмхий үнсний хэмжээг 0.601 сая кг/м3-аар,
хүхрийн давхар ислийг (SO2) 9,4 мянган кг/м3-аар,
азотын дан ба давхар ислийг (NO4) 6,6 мянган кг/м3-аар,
нүүрстөрөгчийн дутуу ислийг (СО2) 0,97 сая кг/м3–аар тус тус бууруулах юм.

Төвлөрсөн дулаан дамжуулах төв ийнхүү ашиглалтад орсноор тухайн орчны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын байнгын галлагаа зогсож, хөө тортог, утаа угаараас ангижран ажиллаж амьдрах нөхцөл эрс сайжирч байна. Мөн нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр баригдах сургууль, цэцэрлэг, усан спортын ордон, орон сууцны хорооллууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох бололцоотой болж байгаа.

Дотоод хэргийн их сургууль, УС-15 орчим, Сүхбаатар дүүргийн IX хороо буюу Дэнжийн мянгын Цагаан байр орчимд цаашид мөн ийм төвлөрсөн дулаанд холбох төв барина. Ингэснээр ханан пийшинтэй 1000 гаруй айл өрх болон 300 гаруй аж ахуйн нэгжийн зуухны галлагааг зогсоож, түүхий нүүрсний нийт хэрэглээний 10 хувийг шууд бууруулах болно.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.