2011.10.26
Хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт байгуулсан байна.
ТОВЧХОН
- БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд баригдсан тус үйлдвэр нь цаас, төмөр, хуванцар сав, лааз зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг төрөлжүүлэн ангилан ялгалт хийх технологитой юм.
Нийслэл хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хогийг дахин боловсруулж, хатуу түлш үйлдвэрлэх шинэ үйлдвэр ашиглалтанд орлоо. Хоногт 160-200 тонн хог боловсруулах хүчин чадалтай, хатуу түлш үйлдвэрлэх шинэ технологи бүхий энэ үйлдвэрийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт байгуулсан байна.
БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд баригдсан тус үйлдвэр нь цаас, төмөр, хуванцар сав, лааз зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг төрөлжүүлэн ангилан ялгалт хийх технологитой юм. Эхний ээлжинд орон сууц болон сургууль, цэцэрлэг, томоохон аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг хүлээн авч ажиллах агаад аж ахуйн нэгж, байгууллагуудыг хатуу түлшээр үнэгүй хангахаар төлөвлөжээ. Цагт 10 тонн хог боловсруулах үйлдвэрт нийтдээ 50 хүний ажлын байр бий болж байна.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.