2011.10.25
Хороодыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр төвлөрлийг сааруулах, хороодыг бэхжүүлэх талаар
хэлэлцүүлэг зохион байгууллаа.
хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ТОВЧХОН
- Хот 152 хороотой. Хороогоо бэхжүүлэх ажлыг ч хийгээд эхэлчихсэн. Ямар ч байсан эхний ээлжинд орц хонгил, булангийн өрөөнд байрладаг байсан 98 хороогоо цогцолбор байртай болгоод буй.
- Тиймээс төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэгч нэгж болсон хороодод төсвийн эрх мэдлийг шилжүүлэх цаг болсон гэдгийг цөөнгүй хүн хэллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр төвлөрлийг сааруулах, хороодыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн нүүдэл эрчимжиж, тэр хэрээр төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хороодын ачаалал нэмэгдэж байгаа. Нийслэлийн нэг хороо л гэхэд дунджаар 8000 гаруй хүн амтай байгаа нь зарим аймгийн хүн амтай дүйцэхүйц түвшинд очсон. Харин аймгийн захиргаанд 50 гаруй хүн ажилладаг бол хороонд 5 хүн л төрийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Тиймээс хот иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодынхныхоо энэ талын санаа бодлыг сонсох үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг зохиосон байна.
Хот 152 хороотой. Хороогоо бэхжүүлэх ажлыг ч хийгээд эхэлчихсэн. Ямар ч байсан эхний ээлжинд орц хонгил, булангийн өрөөнд байрладаг байсан 98 хороогоо цогцолбор байртай болгоод буй. Одоо харин төсвөө өөрсдөө зарцуулдаг, дээврээ ч нөхдөг, ханаа ч зузаалдаг байх эрхтэй болох хэрэгтэйг хороодынхон өгүүлж байна. Хогныхоо асуудлыг ч өөрсдөө шийдэж чадахгүй, үндсэндээ иргэний үнэмлэхний тодорхойлолт бичээд сууж байдаг гэхэд хилсдүүлэг болохооргүй байдалтай байгаа. Тиймээс төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэгч нэгж болсон хороодод төсвийн эрх мэдлийг шилжүүлэх цаг болсон гэдгийг цөөнгүй хүн хэллээ. Хүний мөнгөөр хүнд юм авч өгөх өөр, өөрийн олсон мөнгийг өөртөө зарцуулах бас өөр. Зарцуулахаа ч, ашиглахаа ч хороо мэддэг харин хяналтаа, хариуцлагаа төр мэддэг байх тогтолцоотой болох нь зүйтэй. Төр сэлүүрээ орон нутагт өгч харин залуураа өөрөө барьж, орон нутагт эрх мэдлээ шилжүүлж чадвал хот дагасан их нүүдэл ч саармагжина гэж үзэж буйгаа тэд илэрхийллээ.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.