Төрийн санд 165.5 сая төгрөг төвлөрчээ
2011.10.24

Төрийн санд 165.5 сая төгрөг төвлөрчээ

Төрийн санд 165.5 сая төгрөг төвлөрчээ
ТОВЧХОН
  • Ирэх жил сонгууль болох учир энэ удаагийн цэрэг татлагын үеэр цэрэгт татагдаж буй залуусын иргэний үнэмлэхний асуудалд онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ц.Болдсайхан үүрэг болголоо.
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын зарлан хуудасны тараалт энэ сарын 18-ны өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 93.8 хувьтай байна.
Ирэх жил сонгууль болох учир энэ удаагийн цэрэг татлагын үеэр цэрэгт татагдаж буй залуусын иргэний үнэмлэхний асуудалд онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ц.Болдсайхан үүрэг болголоо.

Өнгөрсөн хаврын цэрэг татлагаас хоцорсон хүмүүсийн зөрчлийг 100 хувь барагдуулсан агаад цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаасан 813 хүний 165.9 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлжээ. Цэргээс халагдаж ирсэн залуусыг ажлын байрны мэдээллээр хангах, бичиг баримтын зөрчлийг арилгах, цаашид сурах нөхцөл бололцоог нээж өгөх үүднээс Хан-Уул дүүрэгт нэгдсэн үзүүлэх сургууль зохион байгуулж, дүүрэг тус бүрт энэ ажлыг зохион байгуулсан аж.

Аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхтэй оролцож, өдөрлөгийн үеэр “Говь”, “АПУ” компаниуд 40 гаруй залуусыг өөрийн үйлдвэртэйгээ танилцуулж, 12 хүнтэй ажлын байрны гэрээ хийнэ.
Нийтлэлч
М.Мөнхтунгалаг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.