Орон нутагт нь зөвшөөрөл олгоно
2011.10.24

Орон нутагт нь зөвшөөрөл олгоно

Согтууруулах ундааны зөвшөөрлийг орон нутгийн удирдлага нь олгоно
ТОВЧХОН
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, холбогдох хууль тогтоомж энэ чиглэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрийн дагуу ирэх сарын 1 нээс тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ
Нийслэлийн  Багануур, Налайх, Багахангай дүүрэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нийслэлээс өгдөг байсан бол тухайн эрхийг орон нутагт өгөх шийдвэрийг хотын дарга захирамж гарган шилжүүллээ. Орон нутгийн удирдлагууд болон иргэд оршин суугчдын санал хүсэлт түүнчлэн нийслэлээс алслагдсан байдал зэргийг харгалзан энэ шийдвэрийг гаргасан байна. Иймээс дээрх чиглэлээр өргөдөл гаргасан Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага дүүргийнхээ үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авах юм.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль,  холбогдох хууль тогтоомж энэ чиглэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрийн дагуу ирэх сарын 1 нээс тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ.  Нийслэлийн алслагдсан дүүргийн удирдлагууд тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр үйлчилгээний газруудад эрх олгохын зэрэгцээ үйл ажиллагаанд нь байнга хяналт тавьж ажиллахаар боллоо.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.