2011.10.22
Монгол улс 153 улстай дипломат харилцаа тогтоосон
Манай улс 153 оронтой харилцаатай
ТОВЧХОН
- Энэ жил тохиож буй Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж
Энэ жил тохиож буй Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Сент-Винсент ба Гренадин Улс, Соломоны Арлууд Улс, Бүгд Найрамдах Науру Улстай энэ сарын 13-ны өдөр, Доминикийн Хамтын Нөхөрлөл улстай энэ сарын 18-ны өдөр Нью-Дорк хотноо дипломат харилцаа тогтоож, хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав.
Чингэхдээ талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Ийнхүү дээрх орнуудтай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 151 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна. Монгол Улс дээрх 151 улсаас гадна НҮБ-ын гишүүн бус Ватикан Улс, Палестин Улстай дипломат харилцаатай бөгөөд ийнхүү манай улстай дипломат харилцаатай орны тоо нийтдээ 153 болов.

Эх сурвалж
Нийгмийн толь
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.