Ардын урлагийн их наадмын нэгдсэн тоглолт болов
2011.10.20

Ардын урлагийн их наадмын нэгдсэн тоглолт болов

Ардын урлагийн тоглолт боллоо
ТОВЧХОН
  • БСШУ-ны сайдын 2010 оны 299 тоот тушаалын дагуу Ардын урлагийн их наадмыг энэ оны 6-7 дугаар саруудад БСШУЯ, Соёл урлагийн хороотой хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
БСШУ-ны сайдын 2010 оны 299 тоот тушаалын дагуу Ардын урлагийн их наадмыг энэ оны 6-7 дугаар саруудад БСШУЯ, Соёл урлагийн хороотой хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ардын авъяастнууд ардын билиг, язгуур соёл, өв уламжлалыг харуулсан урлагийн олон төрөл зүйлээр өрсөлдөж нийслэлээс оролцсон ардын авъяастнeeд нийт медалийн тоогоор тэргүүлсэн билээ.

Тодруулбал нийслэлээс анхан болон бүсийн шалгаруулалтад нийт 5000 гаруй ардын авъяатсан, үүнээс төгсгөлийн шатанд 400 орчим авъяастнeeд оролцож нийт 55 медалийн эзэд болсон.  Үүнээс алтан медаль 12, мөнгөн медаль 29, хүрэл медаль 14-ийг хүртсэн юм.  Улаанбаатар хотын 372 жилийн ой, Нийслэлийн өдөрт зориулан Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй уг тоглолтод Нийслэлийн 9 дүүргийн 300 гаруй уран бүтээлчид, ардын авъяастнууд оролцлоо.

Тоглолт 2011 оны 10 сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд үзэгчдийн танхим дүүрэн эхэлж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн, алга ташилт үл тасрах чимээгээр тоглолт болж өндөрлөлөө.  Морин хуур, монгол ардын уртын дуу, нутаг нутгийн язгуур бий биелгээ, тууль, цуур, хөөмий, хулсан хуур, аман хуур, ардын гар урлал гэх мэт ардын урлагийн олон төрөл зүйлийг мэргэжлийн бус жинхэнэ ардын язгуур шинжээр нь нийслэлчүүддээ толилуулж байгаагаараа энэхүү тоглолт онцлог болсон.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.