Иргэн та ажил  хайж байна уу
2011.10.20

Иргэн та ажил хайж байна уу

Иргэн та ажил хайхдаа зарын сонин авч цаг зав мөнгөө үрэхийн оронд Хөдөлмөрийн газарт бүртгүүлээрэй
ТОВЧХОН
  • 2011 онд Нийслэлийн хөдөлмөрийн газар нь иргэддээ илүү ойр очиж ажиллахыг үндсэн чиглэлээ болгожээ. Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүргийн иргэдэд хүрч ажиллах тал дээр онцгой анхаарч байна.
  • Алслагдсан дүүргийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор энэ оны зургадугаар сараас эхлэн хөдөлгөөнт бирж гарган ажиллажээ.
2011оныг Монгол улсын засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд олон салбарын үйл ажиллагаа өргөжин дээшилж, төрийн болон төрийн бус байгууллагууд дор бүрнээ үйл ажиллагаагаа ард түмэнд илүү ойр хүртээмжтэй хүргэх зорилтыг нэн тэргүүнд тавин ажиллаж байгаа билээ.

2011 онд Нийслэлийн хөдөлмөрийн газар нь иргэддээ илүү ойр очиж ажиллахыг үндсэн чиглэлээ болгожээ. Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүргийн иргэдэд хүрч ажиллах тал дээр онцгой анхаарч байна.
Алслагдсан дүүргийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор  энэ оны зургадугаар сараас эхлэн хөдөлгөөнт бирж гарган ажиллажээ.

Энэ ажлын хүрээнд  Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан -уул, Багануур,Чингэлтэй,Баянзүрх,Баянгол дүүргийн 40 хороонд газар дээр нь очин ажиллаж 4300 хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл өгч, 1854 ажилгүй иргэнийг бүртгэж,1297 иргэнийг ажилд зуучилж,150 оюутан залуучуудыг оюутны хөдөлмөрийн биржид бүртгэсэн байна.

Захын хорооллын иргэд мэдээллийг тэр бүр хурдан шуурхай авч чаддаггүй Харин иргэн та Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгүүлснээр таны мэдээлэл бүрэн байршиж, богино хугацаанд ажилтай болох боломжтой юм. Нэг үгээр хэлэхэд ажилд орох хүн ажил олгогч хоёрыг холбож өгдөг юм.
Хэрвээ та сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй, мөн мэргэжилгүй, оюутан ажил хөдөлмөр хийх чин хүсэлтэй бол таны хүссэн ажилд Хөдөлмөрийн газар зуучилж өгөх юм.

Тус газар нь ажилд зуучлаад зогсохгүй танд дутагдаж байгаа мэдлэгийг олгох зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг. Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржид цагийн ажил хийх хүсэлтэй 6050 оюутныг бүртгэж,аж ахуйн нэгж байгууллагаас 18445 цагийн ажлын байрны захиалга ирүүлсэн ба тэдгээрт нийт 12626 оюутан залуусыг цагийн ажилд хамруулж зуучлалын үйлчилгээ үзүүлж,24841 оюутанд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж, 3864 оюутанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээг хүргэсэн байна.

Ажилд орохыг хүссэн хүн бүр Нийслэлийн хөдөлмөрийн газрын 1896 утсаар холбогдох мөн биеэр очин уулзаж, ажлын байрны мэдээллийг бүрэн хэмжээнд тус газраас авч болох юм.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.