Ихэнх гол горхи сэргэжээ
2011.10.18

Ихэнх гол горхи сэргэжээ

Нэлээд олон гол, горхи сэргэжээ
ТОВЧХОН
  • Дөрвөн жилд нэг удаа тоолдог усны тооллогын урьдчилсан дүнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гаргалаа.
  • Улсын хэмжээнд нийт 6681 гол тоологдсоноос устай гол 6095, 3607 нуураас 3126 нь устай, харин 9963 булгаас 8471 булаг нь устай байсан байна.
Дөрвөн жилд нэг удаа тоолдог усны тооллогын урьдчилсан дүнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гаргалаа. Уг тооллогын дүнгээс харахад нэлээд олон гол горхи сэргэсэн байна. Улсын хэмжээнд нийт 6681 гол тоологдсоноос устай гол 6095, 3607 нуураас 3126 нь устай, харин 9963 булгаас 8471 булаг нь устай байсан байна. Энэ нь дөрвөн жилийн өмнөх буюу 2007 оны байдалтай харьцуулбал устай гол, нуур, булгийн тоо ихэссэн үзүүлэлттэй гарчээ. Харин 2003 онтой харьцуулбап ширгэсэн гол, нуур, булагийн тоо 30 орчмоор багассан байгаа аж.

Энэ жилийн тоо бүртгэлийн онцлог нь бүх аймаг, сумын ундны усны эх үүсвэр бүрээс дээж авч шинжлүүлжээ. Улсын хэмжээнд газар нутгаар нь зургаан бүсэд хуваан шинжлэхэд хоёр бүс нь цэнгэг, үлдсэн дөрөв нь хоёрдугаар төрлийн цэнгэг буюу хатуулаг, зарим хэсэгт хатуулаг, эрдэсжилт ихтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Харин Улаанбаатар хотын хөрсний ус ахуйн бохирдолтой холбоотойгоор хатуулаг, эрдэсжилт ихтэй, бусад бодисын бохирдол өндөр гарчээ.

Сонирхуулахад Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 1227 гол,1098 булагтай. Хэнтий аймаг 1246 нууртай бол Дорноговь, Дундговь аймагт тус бүр нэг гол бүртгэгдсэн байна. Мөн Дархан-Уул аймаг хамгийн цөөхөн буюу 39 булагтай аж.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.