Таксины зогсоолыг ашиглалтад хүлээн авлаа
2011.10.14

Таксины зогсоолыг ашиглалтад хүлээн авлаа

Таксины шинэ зогсоолтой боллоо
ТОВЧХОН
  • Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 10 аж ахуйн нэгжийн 500 такси үйлчилж байна.
  • Харин таксины зогсоол бол цоо шинэ ажил бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил 10 зогсоолыг барьж эхнээс нь хүлээн авч ашиглаж байна.
УБ хотод такси үйлчилгээ анх 1954 онд бий болсон түүхтэй. Такси үйлчилгээ 1990-ээд оны сүүлчээр өмч хувьчлалын нэрийн дор үгүй болж 2000 оноос дахин сэргэсэн бөгөөд 2003 онд таксины тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ноогдон, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрч байсан байх юм.  

Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 10 аж ахуйн нэгжийн 500 такси үйлчилж байна.  Харин таксины зогсоол бол цоо шинэ ажил бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил 10 зогсоолыг барьж эхнээс нь хүлээн авч ашиглаж байна. Тухайлбал 3,4-р хорооллын эцэс буюу автобусны буудлын яг дэргэд иргэд зорчигчид таксинд суух боломжийг бүрдүүлэн шинээр таксины зогсоол барьж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.  

Нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан болон тус зогсоолыг хариуцан харж хандаж, иргэдэд үйлчилж байхаар “УБ такси трансорт” компанийхан өнөөдөр албан ёсоор нээлт хийлээ. Өмнө нь томоохон орон сууцны хорооллууд, үйлчилгээний төвүүдийн орчмоос иргэд машинд гарч өргөж, такси барьж бараг заншаад байсан нэлээд эрэлттэй цэгүүдэд ийнхүү албан ёсны таксины зогсоолыг иж бүрнээр нь барьж байгуулсан болохоор зорчигчид болон тээвэрчдэд таатай нөхцөл бүрдүүлж өгч байна.  

Нэг үеийн бодвол дахин сэргэж,  өргөжиж байгаа нийтийн тээврийн нэг төрөл такси үйлчилгээ нь иргэдийн ая тухтай найдвартай зорчих баталгааг хангахад шинээр байгуулагдсан зориулалтын зогсоолууд үр дүнгээ өгнө гэж  нийтийн тээврийнхэн төдийгүй ард иргэд найдаж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.