"Монгол ноос ноолуур 2012"
2011.10.14

"Монгол ноос ноолуур 2012"

Цэвэр органик гаралтай Монгол ноос ноолууран бүтээгдэхүүн дэлхийд үнэлэгддэг.
ТОВЧХОН
  • Энэ сарын 13-16-ны өдрүүдэд "Монгол ноос ноолуур 2012" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
  • Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч 13 компани хамтран "Монгол ноолуур" нэгдэл, ноос боловсруулах 44 компани хамтран "Монгол шийп вүүл" нэгдлийг байгуулсан.

Энэ сарын 13-16-ны өдрүүдэд "Монгол ноос ноолуур 2012" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд тавигдсан ноос ноолууран бүтээгдэхүүний дээжисээс хүргэж байна. Мөн ноолуурын үйлдвэрлэлийн олон улсын худалдааны үзэсгэлэн энэ сарын 24-26-ны хооронд "Дэлхийн ноолуур 2011" нэртэйгээр зохион байгуулагдана. Энэ үзэсгэлэнд манай ноос ноолуурын томоохон үндэсний компаниуд оролцох юм.

Мөн салбарын сүүлийн үеийн мэдээ гэвэл ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч 13 компани хамтран "Монгол ноолуур" нэгдэл, ноос боловсруулах 44 компани хамтран "Монгол шийп вүүл" нэгдлийг байгуулсан.

Ноос ноолуурын салбарын үндэсний компаниуд түүхий эд бэлтгэх тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготойгоор нэгдсэн байна. Монгол ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэхдээ тус тусдаа бус нэгдсэн маркетингаар гаргахаар болжээ.pic8pic11pic2pic3pic6pic7pic5

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.