Энэ жил нийслэлийн хэмжээнд 60 км зам баригджээ
2011.10.14

Энэ жил нийслэлийн хэмжээнд 60 км зам баригджээ

Шинээр зассан зам
ТОВЧХОН
  • Нийслэлийн авто замын газар нь 73 км зам барилгын ажлыг эхлүүлж, энэ ондоо 60 км авто замыг хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
2011 онд асар их бүтээн байгуулалт ар араасаа ашиглалтад орсоор байна. Энэ жил Нийслэлийн авто замын газар нь 73 км зам барилгын ажлыг эхлүүлж, энэ ондоо 60 км авто замыг хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Авто замыг засаж, шинэчлэн тавихад улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэй, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийн нийт 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

Нийслэлийн иргэдийн ая тухтай, аюул осолгүй, цаг хугацаа хэмнэн зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Авто замын газар зам засварын ажил гүйцэтгэж байгаа компаниудад өндөр шаардлага тавин ажилласаар байна.
Энэ жил нийслэлд тавьсан замуудын тохижилтыг иж бүрэн цогцоор нь шийдэж байгаа нь онцлог юм.

Ихэнх замыг өргөсгөж нэг талдаа 3-н эгнээ автомашин зорчихоор болгож, зам дагуу явган хүний замыг тавьж, мөн гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдсэн билээ. Аливаа ажлыг хийхэд сайн муу үр дагавар заавал гардаг. Ялангуяа авто зам тавихад сайнаасаа шүүмжлэл нь их байдаг.
zam----1
Гэхдээ энэ жилийн хувьд нийслэлийн зам харьцангуй эрс сайжирч, хотын төв гэлтгүй гэр хорооллын иргэд хүртэл сайн замаар зорчиж байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.