Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр 128 хос хуримлана
2011.10.14

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр 128 хос хуримлана

Шинэхэн хосууд
ТОВЧХОН
  • Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 128 хос гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраах юм.
Өнөөдөр Дашням, Балжинням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр  тохиож байна.  Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 128 хос гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраах юм. Хуримын ёслол хулгана буюу шөнийн 01:40 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин энэ өдөр алт, мөнгөн хуримын тов байсангүй. Хамгийн залуу хос нь 1991 оныхон буюу 20 настай залуус байгаа аж.

Түүгээр ч зогсохгүй эх орны минь өнцөг булан бүрт олон олон залуу гэр бүл гал голомтоо бадрааж байгаа. Жил бүрийн намрын билэгт сайн өдрүүдэд  шинэхэн хосын хурим, гэрийн найрын хөлд хот хөдөөгүй дарагдаж, ардын дуугаараа аргадууланхан байдаг билээ.

Залуу хосын жаргалтай харц, сүйт бүсгүйн даашинзны сүүн цагаан өнгөнд хорвоо гэрэлтэн сүлэгдэж байдаг өдөр. Азай буурал, аав ээж, ахан дүүсээс сайн сайхныг хүссэн ерөөл энх мэндийн цэнхэр хадагтай хамт эзэндээ хүрч хуримын зар хотол олныг баясгана.
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.