‘’Хүнсний Аюулгүй байдлыг хангах хууль’’ гаргах хүсэлтийг Олон Улсын санхүүгийн корпорациас санал болгов
Өнөөдөр УИХ-ын дэд даргад Олон Улсын Санхүүгийн Корпорацийн хүнсний асуудлыг хариуцсан зөвлөх Дональд Макрей бараалхав.
Олон Улсын Санхүүгийн Корпорацийн зүгээс Монгол улсад хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн өгөхийн чухлыг уулзалтын үеэр мэдэгдэв. Иймээс УИХ-ын дэд даргад ‘Хүнсний аюулгүй байдал’’-тай холбоотой хуулийн төслийн үзэл баримтлалыг гардуулан өглөө. Дэлхийн улс орнуудад хүнсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин зах зээлийн харилцаанд тулгуурлан хөгжиж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд төр хүнс үйлдвэрлэгчдэд шууд хяналт тавьдаг бус, харин хүнс үйлдвэрлэгчид өөрсдөө хариуцлагыг ухамсарлах, чанартай бүтээгдэхүүнээр иргэдийг хангахад анхаарах хэрэгтэй болохыг ноён Дональд Макрей онцлов.